top of page

Эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл буурсан үед...





Хэдийгээр дэлхий даяараа соёл тус бүр эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийн талаар ижил ойлголттой байдаг ч, энэ нь эрэгтэйчүүдэд асуудал байж болохыг аль ч соёл нээлттэй ярилцдаггүй. "Эрчүүд бэлгийн дур хүсэл бага байгаа талаараа ярихаасаа маш их ичдэг" гэж Чикагогийн гэр бүлийн эмч Мишель Вайнер-Дэвис хэлжээ. Энэ нь тэдний эрэгтэй хүний шинж чанаруудтай зөрчилддөг. Харин эрчүүдийн дур хүсэл бага байх нь яригддаггүй боловч түгээмэл нууц юм ба нийт эрчүүдийнн хамгийн багадаа 25%-д нөлөөлдөг гэж хэлжээ. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт нь хамаагүй өндөр байдаг ба 40-50% эмэгтэйчүүд дур хүсэл багатай байдаг гэж үздэг. Бэлгийн харилцаанаас татгалзаж буй эмэгтэйчүүд ихэвчлэн олон төрлийн шалтгаанаас болдог ч, тэдгээр нь хүн бүрийн сэтгэлд өөр өөрөөр тусдаг. Харин эрэгтэй хүнд бэлгийн харилцаанд сонирхолгүй байх талтай гэдэг бодол төдий төрөхөд л тэдэнд айдас түгшүүр үүсэх болно. Учир нь өөрийнхөө тухай ойлголт, эр зориг зэрэг мэдрэмжүүдтэй холбогдсон байдаг тул энэ нь эрчүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс бэлгийн дур хүсэл буурч буй хүмүүсийн талаарх бодит мэдээлэл хараахан байдаггүй. Гэсэн хэдий ч эрэгтэй хүний бэлгийн дур хүслийн талаарх соёлын ойлголт болон бодит байдал хоорондын ялгаа улам нэмэгдсээр байна. Үүнийг өөрийнх нь эмнэлэг дээр тусламж хүсч ирж уулзах хосуудаас харж болно гэж Вайнер-Дэвис эмч онцолжээ. Мөн тэдний бэлгийн дур хүслийн буурсан шалтгаан нь ихэвчлэн гормон эсвэл биологитой холбоотой гэхээсээ илүү тэдний амьдрал буй эмэгтэй хүнтэй түлхүү холбоотой байдаг гэжээ. Эрэгтэйчүүд энэ цаг үед, ихэвчлэн эхнэртээ маш их уурласан байдаг. Вайнер-Дэвис эмч хосуудын хооронд унтлагын өрөөнд ямар нэгэн юм болохгүй байгааг анх хэдэн жилийн өмнө ажиглаж харжээ. "Хоорондын харилцаа нь төдийлөн сайжрахгүй байгаа хостой ярилцаж байсан юм. Нөхөр нь эрх мэдэл өндөртэй хуульч, "Бид энэ талаар төдийлөн ярилцдаггүй" гэж хэлэхэд эхнэр нь сонирхолгүй байдаг юм байна гэж шууд таамагласан боловч. Нөхөр нь "Надад хүсэл сонирхол төрдөггүй" гэсэн юм. Эхнэр нь яагаад гэж асуухад тэрээр эмчид хандан "Манай эхнэр миний хийсэн юм болгоныг шүүмжилдэг. Мөн миний сэтгэлийг их өвтгөдөг. Миний хийж буй юм бүрт түүнийхээр бол буруу юм байдаг. Би зүгээр л түүний хажууд байхыг хүсэхгүй байна." Юу болж байна вэ гэхээр эрчүүд ажил дээрээ шаргуу ажилладаг. Эмэгтэйчүүд гэртээ мөн шаргуу ажилладаг. Мөн тэд нөхрийнхөө ажилд болон бусад зүйлсэд оролцдог. Эмэгтэйчүүдэд өөрчлөлт хийх талаар ярилцах бүх л ур чадварууд байдаг. Оронд нь тэд зөвхөн буруутгах шалтгаан ярьж байдаг. Тэд нөхрийнхөө зүгээс шаргуу ажиллаж гэр орноо авч явахад өөрийн гэсэн оролцоотой байна гэж бодож хичээж байгааг нь огт үнэлдэггүй. Мөн эхнэрүүд "Би чамтай илүү их цагийг өнгөрөөхийг үнэхээр хүсч байна" эсвэл "Надад чамтай хамт байх нь таатай байдаг" гэж хэлэхийн оронд нөхрүүд "Чи хэзээ ч юу ч хийхийг хүсдэггүй" гэдэг үгийг хамгийн их сонссон байдаг. Энэ нь бүхэн террорист халдлага шиг л бэлгийн дур хүслийг хурдан үгүй хийж чадна. Дур хүсэл бага байдал эрэгтэйгээс болсон эмэгтэйгээс болсон үл хамааран, үр дүн нь адилхан. Бие махбодийн хүрэлцэл байхгүй болж, нөгөө хүн нь татгалзсан мэдрэмжийг хамтрагчаасаа авдаг. "Хэрэв нэг хамтрагч бие махбодийн хувьд илүү ойр дотно байхыг хүсч, харин нөгөөх нь хэтэрхий санаа зовнилтой, хэт их стресстсэн эсвэл хэтэрхий их ачаалалтай, эсвэл хэтэрхий ууртай байвал энэ нь том асуудал асуудгадаг" гэж Вайнер-Дэвис хэлэв. Бэлгийн харилцааны дутагдалтай хосын харилцаа гэдэг нь нөгөө хүнийхээ хүслийг хүлээж буй хэрэг гэж энгийнээр ойлгож болох юм. Хүсэл тэмүүлэл нь нийцэхгүй тохиолдолд, бэлгийн харилцаанаас гадна дотно харилцааны бүх төрлүүд бүх түвшинд буурдаг. Хосууд утга учиртай ярилцлага үүсгэхээ больдог. Тэдэнд араар тавилт, салах эрсдэлтэй гарч ирдэг. Энэ тохиолдолд Вайнер-Дэвис хосуудад зориулсан зөвлөгөө байдаг нь гайхмаар зүйл биш юм. Тэрээр Nike арга гэж нэрлэдэг ба "Зүгээр л хий" гэж зөвлөдөг байна. Нэг нэгнээ хүсэх хүсэл буурсан хосуудад, энэ зөвлөгөө бол өдөөн хатгасан мэт санагддаг нь гарцаагүй. Сэтгэлийн хөдөлгөөнийг өөрчлөх хамгийн хурдан арга бол үйлдэл хийх юм. Хүмүүс энэ талаар амьдралынхаа бусад зүйлсүүдэд ашигладаг ба шууд арга хэмжээ авч эхэлдэг. Гэтэл бид бэлгийн харилцааны талаарх ярилцлагуудыг хориотой бүс болгосон байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд хүсэл тэмүүлэл нь аяндаа үүсч бий болдоггүй. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй болдог. Италичуудын хэлснээр хоолны дуршил идэж байхдаа ирдэг. Үйлдлийн хариуд гайхамшигтайгаар нөгөө хүн нь аз жаргалтай болж, илүү их хүсэгдэж байгаагаа мэдэрч, харилцаанд илүү үнэнч байдаг. Тэгээд цаашдаа хэлүүлэхгүйгээр хийж эхэлдэг. Хоёулаа хүссэн зүйлээ авч чадна гэсэн үг юм.



Нийтлэлийн эх: https://www.psychologytoday.com/intl/articles/200303/when-men-suffer-low-sex-drive

81 views0 comments
bottom of page