top of page

Эрэгтэй хүмүүст ч гэсэн гормон бий.

Яагаад эрэгтэй хүн шалтгаангүйгээр бухимддаг вэ?


"Уур хилэнгийн усан үзэм" номонд Салхин Тоос газрыг хатааж, банкнууд тариаланчдын газрыг барьцаалж байх үед Жон Стейнбек ийнхүү бичжээ, "Эмэгтэйчүүд хүүхдүүдээ аваад байшин руугаа хурдхан бөгөөд чимээгүйхэн буцан оров. Тэд маш их гомдсон, төөрөгдсөн эрэгтэй хүн хайртай хүмүүстээ хүртэл уурлаж чадна гэдгийг мэдэж байсан юм." Би үүнийг үргэлж ухаалаг ажиглалт гэж боддог байсан бөгөөд энэ уур бухимдалд биологийн шалтгаан байгааг олж мэдсэн юм. Энэ бүхэн гормонтой холбоотой.Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүд дааврын улмаас сэтгэлийн хөдөлгөөн дээр үндэслэн үйлдэл хийдэг талаар ярих дуртай байдаг. "Сарын тэмдэг нь ирээд бухимдаж байна" эсвэл "Дааврын нөлөөнд автсан" гэх зэргээр хүмүүс ярьдаг. Гэхдээ эрэгтэйчүүдэд бас даавар бий. Эрэгтэй хүний ​​дааврын хэмжээ сар бүр өөрчлөгддөггүй ч тэдний дааврын тогтворгүй байдлыг урьдчилан таамаглах боломжтой байдаг. Хамгийн сонирхолтой даавар бол тестостерон юм. Энэ даавар нь үндсэндээ таныг илүү хүчирхэг, эрч хүчтэй болгодог. Үргэлж таатай мэдрэмжийг төрүүлдэг. Мөн бэлгийн дур хүслийг төрүүлдэг. Хүмүүс ихэвчлэн тестостерон нь түрэмгийллийг нэмэгдүүлдэг гэж боддог ч энэ нь ихэвчлэн эсрэгээрээ байдаг. Түрэмгийлэл ихсэх нь тестостероны даавар нэмэгдэхэд хүргэдэг. Хамгийн гол нь эрэгтэй хүний ​​​​тестостерон дааврын хэмжээ нь нийгмийн байр суурьнаас хамаарч байдаг. Үүнийг хялбараар ойлгоход Гориллагийн (болон бусад хүн биш сүүн тэжээлтнүүд) нийгмийг ажиглаж болдог. Учир нь тэд илүү энгийн нийгмийг бүтээсэн боловч мэдрэлийн үйл ажиллагаа үндсэндээ ижил байдаг тул ихэнх зүйлс нь нь хүнд мөн хамаатай. Сүргийн тэргүүн Горилла нь хамгийн хүчирхэг нь байдаг ба бусад Горилла хүчирхэг гэдгээ харуулхын тул зайлгүй эхлээд тэргүүлэгч Гориллаг ялах хэрэгтэй. Залуу Горилла тэргүүлэгчийг ялвал залуу Гориллагийг тестостерон хэмжээ нэмэгдэж, харин ялагдсан Гориллагийн тестостерон буурдаг. Тиймээс нийгмийн дундах байр суурь нь тэргүүлэгч Гориллагийн тестостерон хэмжээг нэмэгдүүлэн, улмаар хамгийн хүчирхэг нь болгодог гэсэн үг юм. Хүмүүсийн хувьд нийгмийн ялагдал нь ихэвчлэн тулаан тэмцэл байдаггүй ч, тестостероны нөлөө ижил байдаг. Магадгүй та ажлаа алдах эсвэл үе тэнгийнхнийхээ өмнө ичгүүрт байдалд орж болно. Магадгүй та компанийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд хожигдсон байж болно эсвэл дуртай спортын баг чинь тэмцээндээ хожигдож болно. Эдгээр бүх тохиолдол нь нийгмийн ялагдлын жишээ бөгөөд тухайн тохиолдолд бүрт таны тестостероны хэмжээ буурдаг. Харамсалтай нь, эрэгтэй хүний ​​тестостероны түвшин буурах үед тэдэнд тухгүй мэдрэмжүүд бий болдог. Хүч чадал багатай, эрч хүч багатай байдлыг мэдэрдэг. Цаашлаад энэ мэдрэмж нь бэлгийн дур хүслийг бууруулахад хүртэл нөлөөлдөг. Ихэнхдээ эрэгтэй хүн бүр энэ мэдрэмжийг мэддэг боловч гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгийг анзаарч ажигладаггүй. Энэ байдлыг даван гарах хялбар арга нь хэн нэгнийг давамгайлах гэдгийг мөн эрчүүд мэдэж байдаг. Давуу байдлыг бий болгохыг тулд видео тоглоом тоглох, тулалдах, хашгирах, спортоор хичээллэх зэрэг нь тестостероны дааврын хэмжээг нэмэгдүүлж, таны сэтгэл санааг тогтворжуулахад тусалдаг. Спортоор хичээллэх нь бусадтай тулалдахаас илүү ул суурьтай, эрүүл арга гэдэг нь тодорхой юм. Гэхдээ эрэгтэй хүний даавар өөрчлөгдөж байгаа энэ үед эрэгтэй хүмүүсээс ул суурьтай бодсон шийдвэрийг шаардах нь хүндрэлтэй байж болох юм. Энэ нь эрчүүд ажлаа алдахдаа эсвэл ичгүүрт байдалд орох бүртээ муухай зан ааш гаргаж болно гэж хэлж байгаа юм биш. Харин үйлдэл бодлынх нь цаадах биологийн шалтгааныг тайлбарлаж байгаа юм. Хэрэв та эмэгтэй хүн бөгөөд дараа нь нөхөр/найз залуутайгаа муудалцахдаа "Чи зүгээр л ажлаасаа халагдсан учраас надад уураа гаргаж байна" эсвэл "Чи өөрөөсөө дүү хүмүүст сагсаар ялагдаад хэтрүүлж хариу үйлдэл хийгээд байна" гэх зэргээр ашиглахгүй гэж найдаж байна. Энэ нь зөвхөн тэднийг илүү бухимдуулахад хүргэнэ. Учир нь доромжлуулах нь нийгмийн ялагдлын нэг хэлбэр юм. Бид бусдын даавраас үүдэн гаргаж буй үйлдлүүдийг ул суурьгүй үйлдэл гэж хүлээж авдаг боловч өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлтийг бодитоор болж буй зүйл гэж итгэдэг. Хэрэв та эрэгтэй хүн бол энэ нийтлэл таны сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаар илүү сайн ойлголттой болж, өөрийн дааврын өөрчлөлтийг анзаарч харан өөрийгөө илүү сайн ойлгоно гэж итгэж байна. Нийтлэл:https://www.psychologytoday.com/intl/blog/prefrontal-nudity/201403/men-have-hormones-too

2 views0 comments
bottom of page