top of page

Ганц бие эрчүүд буруу хооллох зуршлаас болж зовж болох юм



Байнга эхнэртээ загнуулдаг нөхөр байх нь ганцаардсан ганц бие эрэгтэй байхаас эрүүл мэндийн хувьд үргэлж илүү эрүүл байдаг. Саяхан Америкийн Психосоматик Нийгэмлэгийн хурал дээр танилцуулсан судалгаандаа M.S. Патрисия Мона Энг нь гэр бүл салалт болон бэлэврэлт нь хоолны дэглэмд хэрхэн нөлөөлдөг талаар урт хугацааны судалгааны үр дүнг илчилсэн байна. Эрдэмтэд 2 удаагийн дөрвөн жилийн хугацаатай судалгаанд 40-75 насны 29,728 эрэгтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өдрийн дэглэмд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнд гэрлэсэн эрчүүд долоо хоногт илүү их ногоо идэж, шарсан хоол бага идэж, тамхинаас гарах хөтөлбөрийг дагаж мөрддөг болохыг тогтоожээ. Харвардын Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн докторын оюутан, ахлах зохиолч Энг "Гэрлэсэн эрчүүдээс бэлэвсэн эрчүүд долоо хоногт 3 порцоор бага, салсан эрчүүд 2 порцоор бага ногоо иддэг болохыг бид олж мэдсэн" гэжээ. Түүнчлэн гэрлэсэн эрчүүдийн дунд тамхи татах нь буурч, салсан үедээ ч тамхины хэрэглээ бага байдгий тодорхойлжээ. "Ялангуяа эрчүүдийн хувьд гэрлэлт нь нийгмийн дэмжлэгийн эх үүсвэр болж, эрүүл мэндийн зөв дадлыг эхлүүлэх, хадгалж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж дүгнэжээ.


Орчуулсан эх нийтлэл:

https://www.psychologytoday.com/intl/articles/200107/single-men-can-suffer-poor-eating-habits

11 views0 comments

Comments


bottom of page