top of page

Бүтэлгүйтэл болон Ажлын халшрал эрэгтэй хүмүүст хүндхэн тусдаг




Дэлхий дахинд эрэгтэйчүүдийн дунд Халшралын асуудал улам хүндэрсээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их ачаалалтай ажиллаж буй халшралд өртсөн эрэгтэйчүүдийн талаарх мэдээлэл ховорхон дурдагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд эрэгтэй хүн бол өөртөө байнга хяналттай байж, ямар ч асуудлыг даван туулах чадалтай байх, амжилттай байх зэрэг шинж чанарыг агуулсан байх ёстой гэж үздэг. Эрэгтэйчүүд ийм төрлийн шаардлагуудыг байнга сонсдог. Хэдийгээр жендерийн хувьд олон үүрэг хариуцлагууд өөрчлөгдөж байгаа ч, эрэгтэйчүүдэд үргэлж бодит бус стандартууд тавигддаг. Цар тахлын үед энэ ялгаатай байдлыг тод харж болохоор байсан. Сувилагчдын ажлын халшралын талаар хамгийн их хөндөгдөж яригдсан боловч тээврийн жолооч нарын ажлын халшралын талаар олон нийтийн хэрэгслээр огт мэдээлэл яваагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр зэрэг оношлогдох боломжтой сэтгэцийн хүндрэлээс ялгаатай нь Ажлын халшралыг олон хүмүүст туулж гарсан байдаг. 2021 оны судалгаагаар АНУ-ын ажилчдын 52 хувь нь ажлын халшралтай байсан нь ковид гарахаас өмнөх үеийнхээс 9 хувиар өссөн байна. Түүнчлэн долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг хүмүүс ядарч сульдах нь зургаа дахин их байдаг.


Судалгаагаар ядаргаа гэдэг гурван хүчин зүйлээс шалтгаалсан хам шинж гэж тодорхойлсон байдаг: ядралт, итгэл үнэмшилгүй байх, үр дүнгүй байх мэдрэмж. Эмэгтэйчүүд илүү ядралтыг мэдэрдэг бол, эрэгтэйчүүд түлхүү итгэл үнэмшилгүй байдлыг мэдэрдэг байна. Итгэл үнэмшилгүй байдал нь өөрийгөө өөрийн биенээс тусгаар гэж үзэх, сэтгэл хөдөлгөөнийг мэдрэхгүй байх гэдгээр мөн илэрхийлж болдог. Мөн эрчүүдийг илүү өндөр хариуцлагатай байхыг шаарддаг соёлтой улс оргнуудад эрэгтэй хүмүүс сөрөг хандлага, уцаарлангуй байдал зэргийг өөртөө бий болгосон байдаг. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэхгүй байж, өөрийнхөө бодит байдлаас тусдаа мэт мэдрэмжүүд нь ажлын бүтээмжинд болон гэр бүлийн харилцаа холбоонд нөлөөлдөг. Хэдийгээр эрэгтэйчүүдийн дунд ажлын халшрал өндөр байдаг боловч эрэгтэйчүүд энэ байдлыг эмэгтэйчүүд шиг тодорхойлон, олж харж чадахгүй байдаг нь эрүүл мэндийг мэдлэг мэдээлэл дутмаг байдалтай холбоотой.

Одоог хүртэл эрэгтэйчүүд гэр бүлээ авч явах чадвартай байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт хэвээрээ бий. Pew судалгааны төвөөс 2017 онд судалгаагаар нийт оролцогчдын 71% нь эрэгтэй хүн сайн нөхөр байх хэрэгтэй гэж хариулсан байна. Эрэгтэйчүүдийн дунд явагдаж буй ажлын халшрал нь гэр бүлийн харилцаанд хүртэл нөлөөлсөн байдаг нь зөвхөн дээрх ойлголттой шууд холбоотой юм. Иймээс эрэгтэй хүнн бүр өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, бие физиологий хариу үйлдэлдээ анхааралтай хандаж, биеийн болон сэтгэлийн хямдрал, ядаргаа үүссэн үед өөртөө цаг гаргах, өөрийгөө эрүүл тогтвортой амьдрахад шаардлагатай зүйлсүүдийг хийдэг байх нь чухал юм. Нийтлэлийн эх:https://www.psychologytoday.com/intl/blog/he-speaks-she-speaks/202205/failure-and-burnout-are-tough-on-men

22 views0 comments

Comments


bottom of page