ХИЧЭЭЛИЙН СЭДВҮҮД
Хичээл 1
Үргэлжлэх хугацаа: 40 мин
Та өөрийн амьдралд юу юуг хийж бүтээхийг хүсдэг вэ? Та өөрийн хүссэн зүйлийг хийж эхлэхээс эмээдэг үү? Өөрийн бизнес, үйлчилгээг цаг нь ирэхээр хийнэ, намайг дэмжвэл эхлүүлнэ, хүүхдээ том болохоор эсвэл ажлаасаа гарахаар хийнэ гэсэн олон нөхцлөөс болоод хүссэн зүйлээ оройтож эхлүүлэх тохиолдол их гардаг. Энэхүү хичээлээр та зорилгоо тодорхойлох аргачлал болон хамгийн чухал хүчин ойлголт болох чин зоригийн талаар мэдэж авах болно.
Хичээл 2
Үргэлжлэх хугацаа: 60 мин
Ажлаас халшрах өвчлөл нь албан ёсны өвчлөлийн жагсаалтанд багтсан байдаг ба дэлхий нийт даяараа хурдацтай нэмэгдэж буй сэтгэлийн өвчлөл юм. Ажлын байран дээр үр бүтээлгүй өнгөрөөж буй мэт, бүх асуудал том асуудал мэт ачаалал өгдөг болсон бол та энэхүү хичээлээс өөрийгөө өвчлөлтэй эсэхийг олж мэдэхээс гадна, хэрхэн энэ өвчлөлөөс гарах боломжтойг сурч мэдэх юм.
Хичээл 3
Үргэлжлэх хугацаа: 38 мин
Хичээлийн танилцуулга
Хардалт хаанаас эхэлдэг вэ? Генийн нөлөөлөл үү? Орчны нөлөөлөл үү? Хайртай байгаагийн шинж үү? Энэ бүх асуултанд танд шинжлэх ухааны тайлбарыг хүргэх болно.
Хичээлийн агуулга
-
Хардаж буй тархины үйл ажиллагааа
-
Хардалтын төрөл
-
Зөвлөмж
Хичээл 4
Үргэлжлэх хугацаа: 45 мин
Сургалтын танилцуулга
Нойр дутуу явах нь хавдар үүсгэж, зам тээврийн осолд орох эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг та мэдэх үү? 16 цагийн турш ажиллаж, амьдраад бид маргаашийн өдөрт бэлэн болохын тулд унтаж амардаг. Энэхүү хичээл таны нойрны талаарх бодлуудыг өөрчилж, зөв зохистой унтаж амрахад илүү анхаарал хандуулна гэдэг итгэлтэй байна.
Хичээл 5
Үргэлжлэх хугацаа: 45 мин
Түгшүүр бидний амьдралд олон төрлөөр нөлөөлдөг. Айдас ба түгшүүр нь сэтгэлийн хөдөлгөөн боловч хэтэрсэн үедээ өдөр тутмын шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлдөг хариу үйлдэл болсон байдаг.
- Айдас хэрхэн бий болдог вэ?
- Түгшүүр ба эмгэгүүд
- Түгшүүртэй хамтран амьдрах зөвлөмж:
Хичээл 6
Үргэлжлэх хугацаа: 45 мин
Хэрвээ танд дараах зан чанар илэрдэг бол "Хосын харилцан хамаарал" хичээлийг сонгож үзээрэй.
- Бусдад хэрэгтэй байх хэрэгцээ өндөр
- Хяналтыг гартаа авах хүсэлтэй
- Өөрийгөө золиослон бусдад хайртай хүндээ туслах дуртай
- Сайшаал магтаалын хэрэгцээ өндөр
- Орхигдохоос айх айдастай
Хосын харилцаанд нэг нь бүхнээ өгч, нөгөө хүн нь бүхнийг авч байдаг харилцааны тойрогийг харилцан хамаарал гэдэг. Хамааралтай хүн буюу өгөгч нь бусдад хэрэгтэй байх хүсэлтэй, хэрэггүй санагдвал хэн ч биш болсон мэдрэмжтэй болдгоор энэ харилцааны загварыг таньж болдог.